hantaishir

taishir

монгол тахь

Тахь гэж ямар амьтан бэ?

Тахь бол хөхтний анги, битүү туурайтны баг, адууны овог, төрөлд багтдаг Одоо дэлхийд цорын ганц үлдсэн зэрлэг адуу. Монгол адуу 64 хоромсомтой бол тахийнх 66 байдаг байна.

Хустайн нурууны тахь

Улаанбаатараас Хар хорины замаар 80 км орчим яваад Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт очлоо. Энд гадаадын жуулчид, дотоодын аялагчдын хэд хэдэн баг ирсэн байсан нь бахархууштай. Байгалийн цощолбор гэдэг үнэхээр сайхан ажээ. Бид зохих хураамж төлөн хөтчөер газарчлуулж тахь харахаар явцгаалаа. Энэ газрын өвс ногоо сахлаг бөгөөд тахь үзэхээр явах замд тарвага ч дайралдаж байлаа. Эрс ховордсон энэ амьтныг хараад сэтгэлдээ ашгүй дээ гэж бодож явлаа. Бид зорьсон газраа ирж тахь хэмээх тэнгэрлэг адууг нэг сайн ажиж авлаа. Бүгд л хооронд нь андуурмаар хул хонгор зүстэй юм. Урд хоёр хөл, сэрвээнээсээ авахуулаад хүзүү нь арай хүрэвтэр, дөрвөн хөл нь цайвар Урагшаа босоо богино дэлтэй, адуутай харьцуулахад том бахим толгойтой, нуруун дундуураа бараан судалтай, хонгор халиун зүстэй, туурайн гахай нь гүнзгий, цэвэрхэн цомбон ажээ. Энэ адуу монгол нутагтаа хэдийн идээшжээ. Хустайн байгалийн цогцолбор газарт одоо зуун наяад толгои тахь байгаа гэнэ.

Хустайн нуруунд тахь хэрхэн бий болов

Боуман түүний эхнэр хоёрын уйгагүй хичээл зүтгэл

Хоёр хүн ханилан суугаад хуримын дараа бал сарын аялалаа хийнэ гэдэг хүний амьдралд тохиох нэн дурсамжтай мартагдашгүй үйл явдал билээ. Нидерландын иргэн Боуман гэрлэж, бал сарынхаа аялалаар Чехийн нийслэл Прагад очжээ. Амьтны хүрээлэнгээр явж байгаад угаас адуунд хорхойтой тэр хоёр хашаанд байгаа адууны өвөг тахийг сонирхон очвол, хөөрхий тэр хэдэн адуу цементэн шалан дээр зогсчихсон хашааны мод мэрээд тун өрөвдөлтэй зогсч байжээ. Тэднийг хараад "Хэдэн үеийн өмнө тэдний өвөг Монгол нутгийнхаа анхилам үнэрт бут бударгана, агь ганга, хөмөл дүүрэн тал хярд бэлчээрлэн чийгтэй газар завчлан ус гаргаж уучихаад зэрэглээн дунд тоос татуулан давхиж явсан тэнгэрлэг амьтан ингэж ч байх гэж дээ" хэмээн ихэд еревджээ. Ингэж энэ адууг терөлх нутагт нь буцаан зэрлэгшүүлэх санаа тэдэнд анх төржээ. Тэр хоёр эхлээд аль улсын амьтны хүрээлэнд хичнээн тахь байгааг судлан, 1977 онд "Тахь хамгаалах сан" байгуулан Нидерланд, Герман хоёр улсын тусгай хамгаалалттай газруудад газар түрээслэн сайн удмын тахинуудыг ялган авч үржүүлжээ. Тахь бараг зуун жил хүний гар дор, амьтны хүрээлэнд байсан тул хэдийгээр хэдэн үеийн өмнөх уугуул нутагт нь ч гэлээ гэнэт аваачаад зэрлэгшүүлэх гэж оролдох нь туйлын эрсдэл ихтэй бөгөөд үр дүн багатай байх нь ойлгомжтой билээ. Тиймээс дараахь хоёр зүйлийг чухалчлан анхаарчээ.

1. Хашсан бэлчээрт байлгаж, өөрийн дураар нь амьдруулж сургах, зэрлэг зөн билгийг нь сэргээн бататгах,

2. Ирээдүйд тэс өөр орчинд, байгальд зэрлэгээр амьдрах тул удамшлын ямар нэг согоггүй, тэсвэрт чанар сайтай хэд хэдэн удам бий болгох. Ийм зорилго тавин 15 жилийн турш бэлтгэл ажлыг хийжээ. Монголчуудын хийгээд тахь хамгаалагчдын хичээл зүтгэл Тахийг буцаан Монголд нутагшуулах санаа 1980 - аад онд анх гарчээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөл 1980 оны 3-р сарын 20-нд тахь сэргээн нутагшуулах ажлыг хариуцан зохион байгуулах үндэсний комисс байгуулжээ. Тэр үед ЗХУ-аас 6 тахь авчран Богд ууланд тавихаар хашаа барьсан боловч тухайн үедээ бүтсэнгүй ээ. Үүнээс хойш 10 жилийн дараа 1990 онд тахь нутагшуулах асуудал ахин сэргэж энэ талаар холбогдох байгууллагууд, Украйны Аскани-Новагийн амьтан үржүүлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагуудтай Монголд тахь сэргээн нутагшуулах ажлыг хамтран хийхээр гэрээ хэлэлцээр байгуулжээ.

Ардчилалын дараа Монголд болсон нэгэн том өвөрмөц баяр

Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчааг Улаанбаатарт хүлээн авсантай бараг дүйх нэгэн баяр 1992 оны зургаадугаар сарын 5-нд боллоо. Зуу шахам жилийн (тэртээ сүргээсээ өнчрөн харийн нутагт ачигдсан Монгол тахийн удам 15 тахь сайн санаатай, адуу малд хайртай хүмүүсийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн буянаар монгол нутагтаа эргэн ирлээ. Монгол түмэн адууны удмыг сүү цагааныхаа дээжийг барин нулимс дуслуулан угтав. Юутай буянтай, юутай сэтгэл хөдлөм үйл явдал вэ? Монгол оронд, 40-өөд жилийн өмнөөс бараа сураггүй алга болсон адууны өвөг маань эргэн ирлээ. Үүнээс хойш хоёр жил тутам таван удаагийн тээвэрлэлтээр нийт 84 тахь ирж, тэр нь үржиж өсөөд 180 гаруй толгой болчихоод Хустайн цогцолборт газарт идээшилж байгааг сонсоход юутай бахархалтай. Урьд тахь адуу сүргээрээ бэлчиж байсан Тахийн ус, Тахийн нуруу, Тахийн шанд зэрэг газарт эзэн нь очих цаг холгүй болжээ.

Тахь хэрхэн Пржевальскийн адуу" болсон нь

Төв Азиар гурван ч удаа аялсан польш гаралтай орос Н.М.Пржевальскийг манайхан сайн мэднэ дээ. Пржевальский хоёр дахь аялалаасаа буцаж явахад нь Оросын хилийн харуулын дарга А.К.Тихонов түүнд нэгэн өвермөц бэлгийг өгчээ. Энэ бол Монголын зүүн гарын говиос нэгэн киргиз анчны агнасан зэрлэг адууны шир, гавлын яс хоёр байлаа. Энэхүү бэлгийн шир, гавлын яс хоёрыг оросын ШУА-ын зоологийн музейн ажилтан И.С. Поляков илжиг, хулан, тарпан, гэрийн адуу зэрэг 22 зүйлийн битүү туурайтан амьтантай харьцуулан судалж үзээд биеийн бүтэц, биологийн хувьд бие даасан шинэ зүйл болохыг батапж, түүний шир, гавлын ясыг олж ирсэн хүний нэрээр „Пржевальскийн адуу" хэмээн нэрлэжээ.

Тахь барих аян эхэлсэн нь

1892 онд „Нива" сэтгүүлд тахийн тухай дэлгэрэнгүй өгүүлэл нийтлэгдсэнээс хойш Европын амьтдын хүрээлэнгийнхэн цөм л тахьтай болох гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байлаа. Ховдод сууж байсан Оросын худалдаачин Н.И.Ассанов 1896 онд Оросын ШУА-ийн Хүн судлал, угсаатны зүйн музейн ажилтан угсаатан судлаач Д.А.Клеменцтэй уулзаж, тахийг амьдаар нь барих санааг гаргажээ. Энэ санаа явсаар Украйны Аскани Нова дахь амьтны хүрээлэнг үндэслэгч байгаль судлаач Фредрих Едуард Фальц-Файнд хүрч, тэр ч уухайн тас хүлээж авчээ. Түүний гурван жил дараалан 10 000 рублиэр санхүүжүүлсэн экспедиц 1897-1899 онуудад Баруун Монголд адууны евөг тахь адууг барихаар хүрч ирлээ. Энэ үед европын амьтдын хүрээлэнгийн эзэд цөм л тахьтай болохсон гэж хорхойсцгоож байлаа. Тахийн ангуучид 1897 онд оройтож ирээд, тахь адууны унага ганцыг ч барьж чадаагүй бол 1898 онд 6 унага барьсан боловч хонины сүүгээр тэжээгээд үхүүлж орхижээ. 1899 онд 7 унага бариад бие султай 2-ыг нь Ховдод орхиод 5-ыг нь Бийскээр дамжуулан Аскани Нова руу явуулсан боловч замдаа нэг нь үхэн, дөрөв нь Аскани Нова-д хүрсэн гэдэг. Хамбургийн амьтны худалдаачин Карл Хагенбек (Carl Hagenbeck) Монгол руу нэгэн экспедиц илгээсэн нь 1901 оны хаврын тэр нэгэн өдөр Монголд иржээ. Тэд нутгийн баахан хөөрүү залуусыг хөлслөн хурдан буу, уурга болон хөндий хоолойгоор дуу хадуулж, тоос татуулан давхилдаж эхэлжээ. Тэд тахийн 53 унагыг барьж авах хүртлээ унагаа харамлан хамгаалж дайрсан хэчнээн олон азарга, гүүнүүдийг алж устган, үргээн хульжааж, хэчнээн олныг бахардуулан унагасныг тааж мэдэхэд бэрх. Ижил сүрэг сарнин хулжиж, олон гүү унага теөрелдөн, хээрийн боохойн идэш болж тахийн сүрэг устаж үгүй болох эхлэл болжээ. Эдгээр сүргээс алсын тээврийн хатуу ширүүн нөхцлийг чүү чамай даван гарч харийн нутаг дээр денгеж 28 унага хөл тавьсан гэдэг. Түүний дараахь жилүүдэд нийт 54 унага европод хөл тавьснаас дөнгөж 9 нь шинэ нөхцөлд үр төлөө өгчээ.

Тахь барих ангуучдын улангассан довтолгоон

Тахийн унага барих ажлыг зохион байгуулагчдын нэг Д.А.Клеменц (1903 онд) бичихдээ: "Тахийн унага барихаар явахдаа алс холын аянд явах гэж байгаа мэт хомтой тэмээ, уяж сойсон хурдан морьд бэлтгэж хэдэн долоо хоногоор эрэлд гарна. Унагатай сүрэг тааралдвал учир зүггүй элдэж хөөнө. Энэхүү хөөлт нэг хоёр цагаар тогтохгүй. Эрэг ганга, гуу жалгыг эс хайхран тахь хаашаа зугтана, ангуучид тийшээ довтолгоно. Ангуучид цуцсан морьдоо хээр хаячихаад өөр морь сэлгэж унаад тахийн сүргийг элдэнэ. Хэд дахин солих унаа бэлэн байна. Тахь хэдийгээр чадал тэнхээтэй, тэвчээртэй ч гэсэн хээлтэй гүү, нялх унага хол газар удаан давхиж чадахгүй сульдан, сүргээс цуварч эхлэхэд ангуучид улам хурдалж, тэднийг балмагдуулан гуугчин хашгиралдаж, буу тавина. Азарга сүргийн ард хоцорсхийн дагана. Хөөгчид ойртон ирэхэд азарга сүргээ гүйцэн очиж, унгалдан, хоцрогсдыг шавдуулан, сульдаж буй унагануудыг хошуугаараа түлхэн, сүргийнхээ ар талыг хумина. Хөөгчид ойртох тусам aзарra тавгүйтэж, сүргээсээ хоцорч, дайснуудыг эргэн эргэн харж тээнэгэлзэж байснаа гэнэт тэнхээ мэдэн хурдалж, хоцрогсоддоо хүч нэмэх гэж оролдоно. Дайснууд сүрэгт тулж ирэхэд азарга тэдэн рүү дайрч буудуулна. Удирдагчгүй болсон сүрэг бутран тал тал тийшээ давхилдана. Ангуучид унагануудыг бугуйлдаж барина. Барьсан унаганыхаа хелийг хүлээд дүүрч, тэртээ ард үлдсэн тэмээн хөсөг рүүгээ аваачна. Үүгээр унага барих ажил дуусахгүй, унагыг гүүнд авахуулах ярвиггай ажил тулгарна. Гэрийн адууны гүү тахьтай адил хул хонгор зүсмийн байх шаардлагатай. Хар бараан зүсмийн гүүнд бол тахийн унага ойртох ч үгүй" гэжээ. Үүнээс үзэхэд тахийн унага барих гэж хичнээн олон тахь алж, сарниасныг төсөөлөх ч аргагүй. Бас сүргийн манлайгүй болсон сүрэг тарж бутран хичнээн нь чонын хоол болсныг тааж мэдэхэд бэрх. 1947 оны зун Тахийн шар нуруу, Хөх өндөр, Байтаг богд уул, Хонин усны говь, Тахийн усны говь зэрэг газраар ШУА-ын эрдэм шинжилгээний ажилтнууд яван тахийн хоёр унага барьж ирэн одоогийн Төв аймгийн Жаргалант суман дахь Морин заводад өгчээ. Тэр хоёр тахины нэг 10 настай гүүг 1957 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга К.Е.Ворошиловыг Монголд айлчлах үеэр бэлэглэжээ. Уг гүүг 1957 оны 12-р сард Аскани Нова дахь амьтны хүрээлэнд хүргүүлсэн бөгөөд гүү тэнд очоод Орлица-3 хэмээх нэр хүртэж, бас тахинуудыг жинхэнэ цэвэр цусаар сэлбэхэд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулжээ. 1950-иад он гэхэд Монгол нутагт тахийн тоо толгой эрс цөөрсөөр байв. 1955 оны наймдугаар сарын 20-ны өдөр Тахийн Шар нурууны нэгэн хавцлын тэгш дэнж дээр тахийн ганц азарга харсан тухай шинжилгээний анги удирдаж явсан профессор Д. Цэвэгмид гуай 1958 онд бичиж үлдээжээ. Ховд аймгийн Үенч сум, нэгдлийн дарга Муушар, жолооч Нохойцагаан нар хар сүүлтийн анд явж байгаад 1966 оны аравдугаар сард Хонин усны говьд тахийн нэг азарга үзжээ. Үүнээс хойш тахь гэдэг амьтны сураг тасарч, түүнийг харж үзсэн гэх хүн үгүй болоод байжээ.

Тахийг төрөлх нутагт нь дахин зэрлэгшүүлэхээс өөр аргагүй болсон нь

Тахийн угийн бичиг үзэхэд амьтны хүрээлэнгүүдэд байгаа тахийн тоо толгой улам цеөрсөөр байсан нь тахь судлаачдын сэтгэлийг түгшээсээр байжээ. 1974 оны байдлыг 1967 оныхтой харьцуулахад тахийн үхэл 2,2 хувь нэмэгдэж, унагалах нь ч мөн төдий хэр буурсан байв. Өсвер тахийн хорогдол их. Нэг үгээр хэлэхэд тахь адуу алгуурхан мехех аюулд өртөн, хүний эрхшээлд байгаа тахийн амьдрах чадвар хурдан муудаж байгааг харуулж байсан байна. Багахан хашаанд хоригдсон тэдний хөдөлгөөн хязгаарлагдаж, тэжээлийн төрөл өөрчлөгдөж, бие махбодь, зан араншин нь хүртэл хувирч, үржил нь цөөхөн бодьгалын хүрээнд болж цус ойртон, амьдрах чадвар нь суларч эхэлжээ. Судлаачид тахь хүний эрхшээлд орсноос хойш удамшлын сангийнхаа 60 орчим хувийг алдсан болохыг болохыг тогтоов. Ийм учраас дэлхийд үлдсэн сүүлчийн ганц зэрлэг адууг бүр устаж үгүй болохоос нь өмнө аврах цорын ганц зам нь түүнийг буцааж байгальд нь зэрлэгшүүүлэх явдал хэмээн үзжээ. Хустайн нуруунаас давхилдан усандаа бууж ирж байгаа тахийн сүргийг харахад үнэхээр бахтай сайхан харагдах ажээ. Хашаанд тэжээлгэж, хүний эрхээр "жаргаж" байсан тэр сүрэг одоо анхилам евс ногоот Хустайн нуруунд чөлөөтэй бэлчин чонотой тулалдаж, үр төлөө хамгаалж, ялж, төрөлх зөн совин, араншин нь эргэн сэргэж байна. Мартагдаж үгүй болсон удмын сан нь ч сэргэж байна. Монголд ирээд хамгийн анх гарсан тахийн унагийг "Магнай" хэмээн нэрлэжээ. Одоо Монгол оронд Их говийн дархан цаазат газар, Хустайн нуруу.Хомийн хөндийд тахь адууг амжилтгай зэрлэгшүүлж байна.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
munhsuld78@yahoo.com (зочин)

Heregtei goy medeelel oruuljee. Busad tahiin tuhai medeeleltei haritsuulahad iluu delgerengui blaa. Amjilt husiy

Enhjin (зочин)

Mash ih taalagdlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)